Friday, December 14, 2012
Уншдагуудаасаа #1
Бүх юм цагтаа төгөлдөр
Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр
Өнөөдрийн бороо өнөөдөр л орно
Өөр бороо маргааш асгарна...
Энэ охинд би өнөөдөр л дурлана
Илүү сайхан нь маргааш ирнэ
Эргэж олдохгүй энэ л орой
Ичимхий түүнийг хайрлан үнсэнэ.
Хожимдсон цэцэг өвөл ургахгүй
Xоног өдрүүд эргэж ирэхгүй
Яг өнөөдөр тохиолдсон бүхэн
Яруу найргаар намайг тэтгэнэ
Сайхан залуусын сэтгэл хөндөж
Сарны дор гунхаж яваа
Танхил охин минь чи ч гэсэн
Таяг тулсан эмгэн болно
Гэлээ ч би яруу гоог нь одоо л мэдэрч
Гэгээн төрхөнд нь одоо л дурлана
Тэртээх өдрийн мананд төөрөлгүй
Тэнгэрлэг өнөөгийн гялбаанд зогсоно
Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр
Цагаан сахалтай буурал өвгөд ч
Цагтаа бас л шуугиулж явсан.
Өнөөдөр амьдрал нь домог болж
Өөр залуус дэвжээг нь эзлэв
Түрүү үе нь ээлжээ өнгөрөөж
Дараа үедээ халаагаа өгнө...
Хийдгээ хийсэн тэгнийгээ зэмлэхгүй
Хэзээд бидний цаг ирнэ гэвч
Өчигдрийн эмгэн байгаагүй бол
Өнөөдөр би залуу охинд дурлах уу!?
-О. Дашбалбар
Tuesday, December 11, 2012
Монгол Бичиг
Хэдэн нижгинэсэн залуус нийлэн жижигхэн ч атугай сонин гаргахаар болов оо. Юу нь бусдаас өөр вэ гэхлээр уг сонин монгол бичгээр гарч бх юм. Би гээч өчүүхэн өтийн гар бие оролцох боломж гарч, "Яруу найраг" гэсэн хэсгийг дааж авсан ч, цахим тоолуур дээр минь MS-WORD програм бхгүйгээс шивсэн шүлэг минь чанар хангахгүй, өгч чадахгүй явсаар 2дох дугаар гарсан бна. Удахгүй өгнө өө л гэсэн бгаа.
За гол зүйл маань гэвэл монгол бичгээ мартахыг хүсдэггүй, монгол бичгээрээ бахархдаг бол уг сонинг уншиж, мэдлэгээ сэргээж бгаарай гэж л хэлэх санаатай юм. Цагийн Өнгө сонингийн цахим холбоосыг тавилаа. Мөн хэрэг болохуйц 2 блог тавилаа. Их зүгээр шүү. Амжилт.
Цагийн Өнгө
Цахим монгол
Эх бичиг
Monday, December 10, 2012
Харамсал + Гашуун Үнэн
Заримдаа олж мэдээгүй бсан бол гэж хүсэх гашуун үнэн бх юм. Би магадгүй өөрөөсөө нуух гэж оролддог бсан нь улам хүндээр тусч бж магад. Ээ битгий тийм бгаасай, сургамж гээд л орхиё гэдэг шиг. Ямар ч бсан яг одоо сайхан мэдрэмж огтхон ч алга дотор минь. Цагийн эрхэнд замхрах ч тэр цаг тийм хурдан биш л болов уу. Гэхдээ би алзахгүй ээ.
Monday, December 3, 2012
29.11.12
Итгэлээ би чамд хайргүй.
Ирээдүй бид хоёрын дундуур орно.
Орох орохдоо өөрийн эзгүйд.
Одоо бас чи үгүй.
Итгэлээ би чамд хайргүй
Ирэн буцах аянд чинь хайргүй
Xүн хүн чамайг надаас эрнэ.
Xүрээд ирэв үү гэмээнэ хөөж явуулах л үлдэx юм.
Бороотой шөнө
Би даарч бна.
Халуун төөнөх бие минь биш ээ.
Халуун амраг дурлалаар дутах
Халуухан нялх сэтгэл минь.
Friday, June 8, 2012
NONSBUK
Nzguiger, dursamj dursamj bish, amidral amidral bish, baylag baylag bish, ineed ineed bish, amjilt amjilt bish, hun hun bish, nz nz bish bh yum. Yuugar ch solishgui heden har bagyn nz nartaidaa bi bayan.
Happy anniversary to my dearly precious Friends!! NONSBUK is the everything i learned what friendship is about. I'm blessed to have you as my friends. BFFs!!!!
Happy anniversary to my dearly precious Friends!! NONSBUK is the everything i learned what friendship is about. I'm blessed to have you as my friends. BFFs!!!!
Tuesday, May 22, 2012
Өнгөхөнөөр цэгнэж, ямгаханаар сэтгэхийн гай.
As i'm a proud Mongolian, i will post in mongolian from time to time. Here is the one.
Бодлогошрол1
Нэгэндээ итгэх итгэлээ алдсан, бэлэнчлэх сэтгэлгээндээ ялзарсан,
дэмжих нь битгий хэл доош нь хийдэг Монголхүү ,Монголжингоо нар хэзээд
миний НАЙЗ биш шүү!! М(м)онголоо муулаад сайн явсан монголыг хараагүй л
бна, харахгүй ч бх. Эх оронч үзэл даанч олон талтай юм. Монголын
нэрийг, xарийн хүнтэй суусан нь илүүд цэвэр хадгалж чадаж бхад, хэн
хүнтэй унтаж хэвтсэн янхан охид саашаал авах нь илүүтэй бх юм.
Өнгөхөнөөр цэгнэж, ямгаханаар сэтгэхийн гай.
Хийж бүтээх гэж зориж
бгаа нэгнийг харааж зүхэж муулах нь таны "алтан цагийг" тань үрж бгааг
хэзээ ухаарна аа, үе тэнгийнхэн минь. "Монгол зан" гэж нэгнээ өөхшүүлж
инээлдэнэ. Та өнөөдөр надад миний Монголыг муул, харин маргааш ирж
зовлонгоо ярих вий, би олонтаа сонсъё. Шүүмжлэл, доромжлол хоёрыг ялгаж л
сурмаар.
Мууг дагавал могойн хор, сайныг дагавал сарны гэрэл!!
Хар амин толгойндоо эзэн нь болж, бор зүрхээ эерэг энергээр явж цэнэглэ!!!
Jan 12, 2012.
Subscribe to:
Posts (Atom)