Friday, December 14, 2012

Уншдагуудаасаа #1


Бүх юм цагтаа төгөлдөр

Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр
Өнөөдрийн бороо өнөөдөр л орно
Өөр бороо маргааш асгарна...

Энэ охинд би өнөөдөр л дурлана
Илүү сайхан нь маргааш ирнэ
Эргэж олдохгүй энэ л орой
Ичимхий түүнийг хайрлан үнсэнэ.

Хожимдсон цэцэг өвөл ургахгүй
Xоног өдрүүд эргэж ирэхгүй
Яг өнөөдөр тохиолдсон бүхэн
Яруу найргаар намайг тэтгэнэ

Сайхан залуусын сэтгэл хөндөж
Сарны дор гунхаж яваа
Танхил охин минь чи ч гэсэн
Таяг тулсан эмгэн болно

Гэлээ ч би яруу гоог нь одоо л мэдэрч
Гэгээн төрхөнд нь одоо л дурлана
Тэртээх өдрийн мананд төөрөлгүй
Тэнгэрлэг өнөөгийн гялбаанд зогсоно

Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр
Цагаан сахалтай буурал өвгөд ч
Цагтаа бас л шуугиулж явсан.

Өнөөдөр амьдрал нь домог болж
Өөр залуус дэвжээг нь эзлэв
Түрүү үе нь ээлжээ өнгөрөөж
Дараа үедээ халаагаа өгнө...

Хийдгээ хийсэн тэгнийгээ зэмлэхгүй
Хэзээд бидний цаг ирнэ гэвч
Өчигдрийн эмгэн байгаагүй бол
Өнөөдөр би залуу охинд дурлах уу!?

-О. Дашбалбар

Tuesday, December 11, 2012

Монгол Бичиг


Хэдэн нижгинэсэн залуус нийлэн жижигхэн ч атугай сонин гаргахаар болов оо. Юу нь бусдаас өөр вэ гэхлээр уг сонин монгол бичгээр гарч бх юм. Би гээч өчүүхэн өтийн гар бие оролцох боломж гарч, "Яруу найраг" гэсэн хэсгийг дааж авсан ч, цахим тоолуур дээр минь MS-WORD програм бхгүйгээс шивсэн шүлэг минь чанар хангахгүй, өгч чадахгүй явсаар 2дох дугаар гарсан бна. Удахгүй өгнө өө л гэсэн бгаа.
За гол зүйл маань гэвэл монгол бичгээ мартахыг хүсдэггүй, монгол бичгээрээ бахархдаг бол уг сонинг уншиж, мэдлэгээ сэргээж бгаарай гэж л хэлэх санаатай юм. Цагийн Өнгө сонингийн цахим холбоосыг тавилаа. Мөн хэрэг болохуйц 2 блог тавилаа. Их зүгээр шүү.  Амжилт.

Цагийн Өнгө

Цахим монгол

Эх бичиг

Monday, December 10, 2012

Харамсал + Гашуун Үнэн

Заримдаа олж мэдээгүй бсан бол гэж хүсэх гашуун үнэн бх юм. Би магадгүй өөрөөсөө нуух гэж оролддог бсан нь улам хүндээр тусч бж магад. Ээ битгий тийм бгаасай, сургамж гээд л орхиё гэдэг шиг. Ямар ч бсан яг одоо сайхан мэдрэмж огтхон ч алга дотор минь. Цагийн эрхэнд замхрах ч тэр цаг тийм хурдан биш л болов уу. Гэхдээ би алзахгүй ээ.

Monday, December 3, 2012

29.11.12


Итгэлээ би чамд хайргүй. 
Ирээдүй бид хоёрын дундуур орно. 
Орох орохдоо өөрийн эзгүйд.
Одоо бас чи үгүй. 

Итгэлээ би чамд хайргүй
Ирэн буцах аянд чинь хайргүй
Xүн хүн чамайг надаас эрнэ.
Xүрээд ирэв үү гэмээнэ хөөж явуулах л үлдэx юм.

Бороотой шөнө


Би даарч бна.
Халуун төөнөх бие минь биш ээ.
Халуун амраг дурлалаар дутах
Халуухан нялх сэтгэл минь.