Sunday, June 9, 2013

Бүх зүйл орвонгоороо эргэсэн байсан ч ээж минь л ганцхан засаж залруулж, намайгаа тайвшруулдаг. Амьд бурхан.

Thursday, May 23, 2013

Зарим өдрийн тэмдэглэл #1




Энд шөнийн 01:14.

1040 pm-с 12 хүртэл стадионд 3.8 км гүйгээд, сунгалт болон хэдэн байнга шахуу хийдэг дасгал хийсний дээр 160 скуат хийж хувийн амжилтаа тогтоочихоод ирлээ. BRAVO!
160 бас л амаргүй байлаа шүү, би байнга 20 20-иор нь тасалж хийдэг, 5-10 секунд амраад буцаaд.

Лалын шашинтай улсын дотуур байранд амьдардаг болохоор 12-оос хойш орж ирвэл асуудалтай л гэсэн үг. Гэхдээ 12:30 хүртэл биднийг харж үзээд, нэр бичээд л болоо, гэхдээ олон давтагдахгүй гэж бгаа. Ядаргаатай?!

Сэрснээсээ хойш Даалгавар, явцын шалгалт гээд факультетээсээ 430 гэж гараад, 530-c LinkedIn-ийн семинарт суулаа. Тэгээд л оройн хоол оройтож бараг 8 гэж идсэн, фитнесс зал маань 9 гээд хаадаг болохоор, гадаа хичээллэхээс өөр аргагүй байлаа даа. Хө.

Дараа семинарын тухай жижигхэн товч зүйл оруулна аа, давгүй таалагдсан.
Ойрд бөөн бөөн шалгалт, даалгавар. 27ноос эцсийн шалгалтууд эхэлнэ гэж бгаа, завгүй өдрүүд намайг тоссон сууж бх нь.

Одоо унтаж амарлаа, та нартай Нелсон Манделагийн хэлсэн "Байнга л боломжгүй мэт харагддаг, зөвхөн гүйцэтгэх хүртэл шүү!" гэсэн ойрын хэдэн өдөр ухаан санаанаас гарахгүй бгаа үүнийг хуваалцмаар бна. Дор бүрнээ нэг бэйби стэп урагшлацгаая.

PS: Бичих зуур Ийв хань болсон тул таануудтай бас хувааалцъя аа :)


Tuesday, April 30, 2013

"Эрүүл Үрс - Гэрэлт Ирээдүй" aka "Save infants"



Өнөөдөр удтал постломоор байсан бичлэгээ оруулахаар шийдлээ.
Энэ бол цэвэр сайн дурын, ашгийн бус байгууллагын тухай.

Анх 2010 оны зун Сарнай эгчтэй нүүрном -оор холбогдож байлаа. Тэр үед ТББ биш жижхээн групп байсан юм. Групп гэж тодорхойлоход ч томдож магад. Гэвч хийх, бүтээх сэтгэл том байсан юм шүү. Хяналтын мониторыг 3007 доллараар захиалж авч, гардуулж өгч чадсан юм. Ёоооооё, тэр үед сонсчихоод хагартлаа баярлаж байж билээ. Энэ бүхнийг Сарнай эгч ганцаараа гардаж хийсэн. Үнэхээр бахархмаар эгч байгаа, танилцуулахаасаа ч харамлаж бна шүү. хэхэ. Миний санахаар 200 гаруй хүн хандив өгсөн гэдэг байхаа. Хaрин алгуур энэ групп маань дэлхий даяар тархан суусан, Монгол залуучуудаас бүрдсэн нэг ТББ болсон юм 2011 онд. Хамгийн сонирхолтой нь бид нэг нэгнийгээ танихгүй, харж байгаагүй 20 гаран залуус байдаг! харин өнгөрсөн 7-н сард ихэнх маань Монголдоо амарч таараад овоо хэд нь нэг нэгнийгээ биечлэн таних завшаан олдсон юм даа. Сонин бас гоё байгааз:)

Tанилц миний бахархдаг хамт олонтой минь!

Бидний гол зорилго юу вэ?
Энэ их амархан, хойч үе болсон жижигхэн хүүхдүүд маань, монголдоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх.

Одоогоор хэрэгжүүлсэн төслүүд гэвэл дээр дурдсанаас гадна ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт бидний хандивласан 3 хяналтын мониторууд, 2011 онд нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн гадна бидний байгуулж өгсөн зориулалтын талбай, 2012 онд ЭНЭМТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт инкубатор зэргийг хандивлаад байгаа.

Манай хамт олон гэж сайхан хүмүүс бий, бодохоор инээд хүрээд л, тэдэн рүүгээ тэмүүлээд л. Амьдрал дах минь зөндөө сайхан зүйлүүдийн нэг бол гарцаагүй энэ хамт олон минь юм шүү.


Таны ДЖ, шейр хэн нэгэнд хүрж болох, улмаар олон зуун нялх дүү нарт төхөөрөмж болох тул харамгүй цааш нь түгээж байгаарай! НЭГ үрийн цаана,НЭГэн том гэр бүл байдаг.
Нэг хандив нижгээд хандив болж цугларсаар бид өдий 3дах том төсөл дээрээ, Төсөл 2013 -ынхаа 95% хүртэлх хувийг дүүргэж чадаад байгаа юм шүү!


Хэрвээ уншигч та бидэнтэй нэгдэх, хандив өргөхийг хүсвэл манай хаягаар зочилж албан мэдээлэл аваарай.

Цахим хуудас Нүүрном хуудас Жиргээч хуудас

Sunday, April 28, 2013

2.


4 сарын 25-наас уг нь спортоор хичээллэхээр шийдсэн юм. Амьхандаа зун цагт бэлдэж бгаа юм :) 7 хоногт 5 өдөр, хооллолтондоо анхаарна, зөвхөн 4дэх өдрүүдэд амттан иднэ гээд л их л сүрхий төлөвлөгөөтэй эхэлсэн авч 2 өдөр сайхан амарч, өнөөдөр орой л яг яс дахин хичээллэлээ. Эхлээд 4км алхах, гүйхийг хослуулаад Дараад нь санаанд орсон бүх л гуя, өгзөгний дасгалуудийг хийлээ. Нийт зарцуулсан хугацаа гэвэл 80-90минут болсон байна лээ. Хэдэн калори хаясан, хэдэн алхам, хэр хурдтай, хэр зайнд гүйсэн эсэхээ би апп-ийн тусламжттай мөрдөж бгаа. Та нарт хэрэг болно гэвэл татаад аваарай. Би хувьдаа их таалж бгаа, таван од өгөхөөр эд. ( дараа маршрут болон үзүүлэлтийнхээ зургийг нь аваад үзүүлнэ ээ )

Өнөөдрийн хооллолтын хувьд гэвэл оройн хоолоо 7 цагийн үед хүссэнээрээ идсэн. Амттан идэхгүй гэж гүрийсээр бгаад идээгүй :) том зуршлаа давсан, энэ удаа лав. :) Харин эрүүл хооллосон эсэхээ мэдэхгүй л бна. Учир нь өглөө юу ч идэхгүй гарж яваад, хичээлдээ суусан. дундуур нь 3н аяга турк цай уусан. Ингэж явсаар ирээд шууд л оройн хоол руу дайрсан хүн шүү дээ.

Хагас сайн өдөр бүр их ядраадаг, баахан л автобусаар явж очоод, 4н цаг лекцэнд суугаад буцаал ирнэ. юм идэх боломж байхгүй, өлссөн хүн л орж ирдэг юм. ийм хагас сайнууд 6н сарын 29н хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Тэгээд л хүссэнээ ид гэж өөрийгөө эрхлүүлдэг юм аа. хэхэ

нээрнэ энэ экстэнсиф спорт маань ямар ч бсан 5н сарын 25н хүртэл үргэлжлэx, сарын хугацаанд 21н удаа хичээллэсэн байх шаардлага тавьсан байгаа өөртөө. Согтууруулах ундаа хэрэглэхгүй гээд өөртөө амлалт өгөөд бас удаж бна аа, энэ дашрамд.
Эрүүл биед саруул ухаан оршино.

Одоо харин нэгдэх, болон хоёрдох өдрүүдийнхээ шалгалтандаа бэлдье дээ. Хэмжээгүй их унших юм. :(

Tuesday, January 29, 2013

Өсөхийн жаргал


Би гэдэг хүн аав ээжийнхээ буянд олон газар үзэж, олон хүнтэй танилцаж, олонтой танилцсаар л явна.
Хэд хоногоос эх нутагруугаа явж, төрөлх гэртээ эрхлэхээр явах гэж бна. Бас л даварцан бгаа юм шүү. Дэндүү эрхлээд өсчихснөө би анх нутгаас гарахдаа л мэдэж билээ. Тэр цагаас хойш эрх биш гэж эсэргүүцэхээ ч болисон. Их л гоморхдог, дураараа загнадаг гээд л олон сул тал бий бий. Алхам бүртээ санах гэж оролддог ч хааяа үнэхээр төрөлх аашаа бариж чадахгүй юм. Сурна даа, амьдралд нухлуулах цагт. Тэр үед амиа хорлож бууж өгөхгүй л бол, сурна. :)

Энгийн нэг айл гэхэд, аав ээжийнхээ цалингийн ихэнх хувийг би дангаараа иддэг гэхээр агуу хувиа хичээсэн амьтан бгаа юм даа.
Нэг л өдөр, ажилд ороод тэр хоёрыгоо жаргаана аа! компот, маружин, ундаа авч өгнө өө. сайн хүнтэй ханилбал бас баярлах бгаа юм.
Духан дээр нэг үнсчихээд миний охины нөхөр хаана бна гэдэг аавдаа би хайртай.
Эмэгтэй хүн аяандаа ажилд суралцдаг юм гэх ээждээ дэндүү их хайртай.
Хүнээс харамлаж, хаана ч хаацаалах хоёр ахдаа дутахгүй их хайртай.

анх 5 байсан бол одоо 7, удахгүй 8уулаа болох гээд л... Миний сайхан гэр бүл. Аз жаргалын алтан түлхүүр.

Баярласнаа ийнхүү хэдэн холбоогүй үгсээр илчиллээ. -Охин нь.

Saturday, January 26, 2013

gemgui gomorhol

Negen tsagiin urgiin holboo
neg l medehed salaad odson
onoo genet harts tulgarval
ogt tanihgui har' hun shig tsarailah

huuhdiin eh, hunii ehner boljee chi min
huleesen uchral hyasahyg uzlee
huleelt buhen unetei bsnig medne
hurch taniltsahdaa anh huvigui bj u?

nasny chin talyg avsan ene negdel
nairiin dugaraag sonsohgui baij
nasaaraa muruuduj yavsan ene husel
nadguigeer chuham bichigdeh bolj

zam zamaa bodohod uur negen garch
jam yosooroo bolj buteh ni yutai turgen
zam salaagui baihad harj zogsoh negen
zuun jiliin tuuhiig zurgaan udurt evdeh ni yutai gaslantai

teglee geed tuulj garah l uldej
tenhlegeeree ergej uurchlugduh uldej uldej
tenuun baisan ter setgel dagdarch
tengerlig negend itgehee baij gemeene huleene.

Wednesday, January 23, 2013

"Fishing"


Нэг нэгээр нь дэгээндээ зоогоод, алгуурхан уургаа татан загасчлах юмсан.
Энэ усанд лав 10 гаруй томхон хар бараан өнгийн загас бна. Би нэрийг нь мэдэхгүйм даанч.

Энэ их ус эргээ эвдэхвий, тэр загаснууд үржиx эсвэл хөөж томрох вий...Дэгээ минь мохож, уурга минь хугарч, өгөөш ялзарсан үед загасчлах!?

...Тэр их ус миний дотор бна.

Monday, January 14, 2013

XXX


Ая: Билигжаргал
Үг: Болд-Эрдэнэ

Цастай цантай цагийн аясаар
Цайраад байна даа, тэртээх уулс
Цаанатай, наанатай үгэнд автаад
Цаашлаад одсон хүний үр
 ай даа чи минь дээ хө

Хуртай цастай цагийн аясаар
Хувираад байна даа тэртээх уулс
Хуудуу бүрхэг үгэнд итгээд
Холдоод одсон хүний үр
 ай даа, чи минь дээ хө

"Ulziitugs"

Ene blog min yag unendee gantsaardsan namaig avrah heregsluur l boloh gej anh neegdsen yum. Dotroo hadgalj chaddaggui, gomorhohdoo hyalbar, ineehdee bur chig hyalbar nadad, hen negen hajuud bgaam shig unduutsal, hooriig min huvaaltsaad ch baih shig bolood bdag yum. "Golt zurh"-eeree nuhurlusun oyutan ahuin nzuud min bugd nutag butsaj, bi geech tengist huvj bui taglaatai lonh shig l bna. Gevch hun dasah yum aa. Hunii uguid ch, hunii biid ch, muu aranshind ch, sain magtaald ch doroo dasah yum.

Bi guai, nairuulga zuin tal deer usan tolgoi bolohoor blog hutluh ih tom davaa, gehdee tsag ni bolohod hun uuriiguu l bodoj, uuruu l tuuldag yum hoino taivshral, gantsaardliig medreh gej bichij l bga yum daa!!!

Dursamj bolgoj uurtuu hadgalah gesen uurtuu yarih zuil min bol negen zohiolchiin tuhai amoi. Unuudurjin, hicheelees busdiig l toirch guin hiilee. Ternii neg ni oroijin nileeen biy hushsun helbereer suun hevten baij L.Ulziitugs zohiolchiin Uzehiin Hyazgaar nomiig hemlen hemlen unshlaa. Umnu ni unshij bsan ch yagaad ch yum ug nomyn Uzehiin hyazgaar geh eseenees busad ni neg l "tever duurch" uguhgui bsan yum. Ug udriin setgel sanaanaas ih boldog bhaa, unshsanaa "process"leh usan tolgoi bi ih yum bolno. Harin unuu oroi bol hachin saihan medremj turj uur olon nomiig ni avch unshih husel orgilj bna. Argagui esee janraar orgild hurch yavaa aguu zohiolch baij. Emegtei zohiolch ene turuu matsaj bna gedeg baharhaj olzuurhmaar bnaa.

Setgeld min hursen shaltgaan ni avaas bio unshih durtai nadad bol yag l taarch gemeer blaa.Uchir ni ug zohiolch emegtei maani durdatgalaasaa, huuchaas, eseeneesee nomondoo bidend toliluulsnaar, tsag hugatsaany ayangaar bi yavaad ireh shig l bolloo. uuniig bichij suuhad ni bi yu hiij baisan bol, yag ter muchid neg hun uhej bj, geh metchilen eldev shaldav bodol tolgoid ergeldseer tarhinii dasgal hiin unguruuluu. Bayartai bna.

Sunday, January 6, 2013

Чадан ядан.

Одод гийх сартай тэнгэр нøмрøxøд
Орчлон хорвоо чи бид хоёрыг л тойрно.
Ондоошиж хvнийх болоогvй сэтгэлт чи минь
урлагийн авъяас даанч 0.
Онгодоор хøглøгдсøн биеийн минь зангилааг тайл!

Нөгөө тал минь!


2 нүдний нэг нь уйлдаг юм уу
2 чихний нэг нь сонсохгүй бж болдог юм аа.
Хорвоогийн зовлон жаргалыг хоёулаа хамт туулсан

Замд нь юу ч тохиолдсон
Өнөөх тархи, өнөөх зүрх хэвээрээ шүү
Хайр минь ээ! -Гамзет.



Би хүнтэй суух болов уу? Ямар? гэж автоматаар бодогддог болсон байлээ шүү. Танд бодогдох юм уу?


Тэмдэг нэр - эргэлзээ

Дээхэн нэг найз маань намайг танихаасаа өмнө их зантайг минь гайхаж шагшдаг байсныгаа хэлж билээ. Би яагаад гэхээс өөр зүйл хариу бариж чадаагүй юм. Хааяа хүмүүсийн нүдээр өөрийгөө тодорхойлуулах тийм ч үр дүнтэй биш, магадгүй би өөрийгөө таниагүй байж гэж үү? Магадгүй ээ. Гэхдээ л би гомдолтой бдаг юм тэр тэмдэг нэрэнд. Өөрийгөө би бол нийтэч гэж боддог юм. Найзын маань хэлэх шалтгаан гэвэл мэндлэчихээд л би өөр зүйл ярьдаггүй бсан гэнэ. Би удаан бодлоо, надад мэндлэхээс цаашгүй танилууд байлуу, би юу гэж хүлээж авдаг бсан бол гээд л. Ухаж өглөө. Гэвч их зантай байх гэдэг чинь өөрөө ямар утгатай юм? Мэндлээд зөрөгсдийг бид тэгж хэлж болох уу гээд л улам л ухах ажил. Иймэрхүү зөрөх асуудлууд гарвал нотолгоо, үндэслэл л хамгийн хүчтэй няцаагч байж чаддаг даа. Дээрээс нь "Beauty is in the eye of the beholder" гэдэгт би бат итгэдэг хүн дээ. Нэг биетийг хаанаас аль өнцгөөс харж, түүнийгээ хэлмэрчилж бгаатай утга дүй. Доторх сэтгэгдэлтэйгээ холбож харах гэж ч болно.
Өөрсдийгөө таниж мэдэхийг зарим маань онгироо, уваагүй гээд л хэлж гарна. Би хэн бэ гэдгээс л бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө мэдрэх, миний баримтлах зүйлс юу биш, юу мөн гээд л олон зүйл урган гаргах мэт. Гэвч би үнэхээр өөрийгөө танисан үү гэвэл бас үгүй ээ, энэ аялал дуусашгүй урт зам, би хэзээ үхнэ, тэр цагт хүчээр дуусна. 

**Өөрийгөө өмөөрч дуугарах энэ хоолой маань бас л нэг дутуу бүрэлдсэн аашийг минь хэлээд бгаа юм биш биз.