Tuesday, April 30, 2013
"Эрүүл Үрс - Гэрэлт Ирээдүй" aka "Save infants"
Өнөөдөр удтал постломоор байсан бичлэгээ оруулахаар шийдлээ.
Энэ бол цэвэр сайн дурын, ашгийн бус байгууллагын тухай.
Анх 2010 оны зун Сарнай эгчтэй нүүрном -оор холбогдож байлаа. Тэр үед ТББ биш жижхээн групп байсан юм. Групп гэж тодорхойлоход ч томдож магад. Гэвч хийх, бүтээх сэтгэл том байсан юм шүү. Хяналтын мониторыг 3007 доллараар захиалж авч, гардуулж өгч чадсан юм. Ёоооооё, тэр үед сонсчихоод хагартлаа баярлаж байж билээ. Энэ бүхнийг Сарнай эгч ганцаараа гардаж хийсэн. Үнэхээр бахархмаар эгч байгаа, танилцуулахаасаа ч харамлаж бна шүү. хэхэ. Миний санахаар 200 гаруй хүн хандив өгсөн гэдэг байхаа. Хaрин алгуур энэ групп маань дэлхий даяар тархан суусан, Монгол залуучуудаас бүрдсэн нэг ТББ болсон юм 2011 онд. Хамгийн сонирхолтой нь бид нэг нэгнийгээ танихгүй, харж байгаагүй 20 гаран залуус байдаг! харин өнгөрсөн 7-н сард ихэнх маань Монголдоо амарч таараад овоо хэд нь нэг нэгнийгээ биечлэн таних завшаан олдсон юм даа. Сонин бас гоё байгааз:)
Tанилц миний бахархдаг хамт олонтой минь!
Бидний гол зорилго юу вэ?
Энэ их амархан, хойч үе болсон жижигхэн хүүхдүүд маань, монголдоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх.
Одоогоор хэрэгжүүлсэн төслүүд гэвэл дээр дурдсанаас гадна ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт бидний хандивласан 3 хяналтын мониторууд, 2011 онд нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн гадна бидний байгуулж өгсөн зориулалтын талбай, 2012 онд ЭНЭМТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт инкубатор зэргийг хандивлаад байгаа.
Манай хамт олон гэж сайхан хүмүүс бий, бодохоор инээд хүрээд л, тэдэн рүүгээ тэмүүлээд л. Амьдрал дах минь зөндөө сайхан зүйлүүдийн нэг бол гарцаагүй энэ хамт олон минь юм шүү.
Таны ДЖ, шейр хэн нэгэнд хүрж болох, улмаар олон зуун нялх дүү нарт төхөөрөмж болох тул харамгүй цааш нь түгээж байгаарай! НЭГ үрийн цаана,НЭГэн том гэр бүл байдаг.
Нэг хандив нижгээд хандив болж цугларсаар бид өдий 3дах том төсөл дээрээ, Төсөл 2013 -ынхаа 95% хүртэлх хувийг дүүргэж чадаад байгаа юм шүү!
Хэрвээ уншигч та бидэнтэй нэгдэх, хандив өргөхийг хүсвэл манай хаягаар зочилж албан мэдээлэл аваарай.
Цахим хуудас Нүүрном хуудас Жиргээч хуудас
Sunday, April 28, 2013
2.
4 сарын 25-наас уг нь спортоор хичээллэхээр шийдсэн юм. Амьхандаа зун цагт бэлдэж бгаа юм :) 7 хоногт 5 өдөр, хооллолтондоо анхаарна, зөвхөн 4дэх өдрүүдэд амттан иднэ гээд л их л сүрхий төлөвлөгөөтэй эхэлсэн авч 2 өдөр сайхан амарч, өнөөдөр орой л яг яс дахин хичээллэлээ. Эхлээд 4км алхах, гүйхийг хослуулаад Дараад нь санаанд орсон бүх л гуя, өгзөгний дасгалуудийг хийлээ. Нийт зарцуулсан хугацаа гэвэл 80-90минут болсон байна лээ. Хэдэн калори хаясан, хэдэн алхам, хэр хурдтай, хэр зайнд гүйсэн эсэхээ би апп-ийн тусламжттай мөрдөж бгаа. Та нарт хэрэг болно гэвэл татаад аваарай. Би хувьдаа их таалж бгаа, таван од өгөхөөр эд. ( дараа маршрут болон үзүүлэлтийнхээ зургийг нь аваад үзүүлнэ ээ )
Өнөөдрийн хооллолтын хувьд гэвэл оройн хоолоо 7 цагийн үед хүссэнээрээ идсэн. Амттан идэхгүй гэж гүрийсээр бгаад идээгүй :) том зуршлаа давсан, энэ удаа лав. :) Харин эрүүл хооллосон эсэхээ мэдэхгүй л бна. Учир нь өглөө юу ч идэхгүй гарж яваад, хичээлдээ суусан. дундуур нь 3н аяга турк цай уусан. Ингэж явсаар ирээд шууд л оройн хоол руу дайрсан хүн шүү дээ.
Хагас сайн өдөр бүр их ядраадаг, баахан л автобусаар явж очоод, 4н цаг лекцэнд суугаад буцаал ирнэ. юм идэх боломж байхгүй, өлссөн хүн л орж ирдэг юм. ийм хагас сайнууд 6н сарын 29н хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Тэгээд л хүссэнээ ид гэж өөрийгөө эрхлүүлдэг юм аа. хэхэ
нээрнэ энэ экстэнсиф спорт маань ямар ч бсан 5н сарын 25н хүртэл үргэлжлэx, сарын хугацаанд 21н удаа хичээллэсэн байх шаардлага тавьсан байгаа өөртөө. Согтууруулах ундаа хэрэглэхгүй гээд өөртөө амлалт өгөөд бас удаж бна аа, энэ дашрамд.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Одоо харин нэгдэх, болон хоёрдох өдрүүдийнхээ шалгалтандаа бэлдье дээ. Хэмжээгүй их унших юм. :(
Subscribe to:
Posts (Atom)