Sunday, April 28, 2013

2.


4 сарын 25-наас уг нь спортоор хичээллэхээр шийдсэн юм. Амьхандаа зун цагт бэлдэж бгаа юм :) 7 хоногт 5 өдөр, хооллолтондоо анхаарна, зөвхөн 4дэх өдрүүдэд амттан иднэ гээд л их л сүрхий төлөвлөгөөтэй эхэлсэн авч 2 өдөр сайхан амарч, өнөөдөр орой л яг яс дахин хичээллэлээ. Эхлээд 4км алхах, гүйхийг хослуулаад Дараад нь санаанд орсон бүх л гуя, өгзөгний дасгалуудийг хийлээ. Нийт зарцуулсан хугацаа гэвэл 80-90минут болсон байна лээ. Хэдэн калори хаясан, хэдэн алхам, хэр хурдтай, хэр зайнд гүйсэн эсэхээ би апп-ийн тусламжттай мөрдөж бгаа. Та нарт хэрэг болно гэвэл татаад аваарай. Би хувьдаа их таалж бгаа, таван од өгөхөөр эд. ( дараа маршрут болон үзүүлэлтийнхээ зургийг нь аваад үзүүлнэ ээ )

Өнөөдрийн хооллолтын хувьд гэвэл оройн хоолоо 7 цагийн үед хүссэнээрээ идсэн. Амттан идэхгүй гэж гүрийсээр бгаад идээгүй :) том зуршлаа давсан, энэ удаа лав. :) Харин эрүүл хооллосон эсэхээ мэдэхгүй л бна. Учир нь өглөө юу ч идэхгүй гарж яваад, хичээлдээ суусан. дундуур нь 3н аяга турк цай уусан. Ингэж явсаар ирээд шууд л оройн хоол руу дайрсан хүн шүү дээ.

Хагас сайн өдөр бүр их ядраадаг, баахан л автобусаар явж очоод, 4н цаг лекцэнд суугаад буцаал ирнэ. юм идэх боломж байхгүй, өлссөн хүн л орж ирдэг юм. ийм хагас сайнууд 6н сарын 29н хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Тэгээд л хүссэнээ ид гэж өөрийгөө эрхлүүлдэг юм аа. хэхэ

нээрнэ энэ экстэнсиф спорт маань ямар ч бсан 5н сарын 25н хүртэл үргэлжлэx, сарын хугацаанд 21н удаа хичээллэсэн байх шаардлага тавьсан байгаа өөртөө. Согтууруулах ундаа хэрэглэхгүй гээд өөртөө амлалт өгөөд бас удаж бна аа, энэ дашрамд.
Эрүүл биед саруул ухаан оршино.

Одоо харин нэгдэх, болон хоёрдох өдрүүдийнхээ шалгалтандаа бэлдье дээ. Хэмжээгүй их унших юм. :(

No comments:

Post a Comment