Энд шөнийн 01:14.
1040 pm-с 12 хүртэл стадионд 3.8 км гүйгээд, сунгалт болон хэдэн байнга шахуу хийдэг дасгал хийсний дээр 160 скуат хийж хувийн амжилтаа тогтоочихоод ирлээ. BRAVO!
160 бас л амаргүй байлаа шүү, би байнга 20 20-иор нь тасалж хийдэг, 5-10 секунд амраад буцаaд.
Лалын шашинтай улсын дотуур байранд амьдардаг болохоор 12-оос хойш орж ирвэл асуудалтай л гэсэн үг. Гэхдээ 12:30 хүртэл биднийг харж үзээд, нэр бичээд л болоо, гэхдээ олон давтагдахгүй гэж бгаа. Ядаргаатай?!
Сэрснээсээ хойш Даалгавар, явцын шалгалт гээд факультетээсээ 430 гэж гараад, 530-c LinkedIn-ийн семинарт суулаа. Тэгээд л оройн хоол оройтож бараг 8 гэж идсэн, фитнесс зал маань 9 гээд хаадаг болохоор, гадаа хичээллэхээс өөр аргагүй байлаа даа. Хө.
Дараа семинарын тухай жижигхэн товч зүйл оруулна аа, давгүй таалагдсан.
Ойрд бөөн бөөн шалгалт, даалгавар. 27ноос эцсийн шалгалтууд эхэлнэ гэж бгаа, завгүй өдрүүд намайг тоссон сууж бх нь.
Одоо унтаж амарлаа, та нартай Нелсон Манделагийн хэлсэн "Байнга л боломжгүй мэт харагддаг, зөвхөн гүйцэтгэх хүртэл шүү!" гэсэн ойрын хэдэн өдөр ухаан санаанаас гарахгүй бгаа үүнийг хуваалцмаар бна. Дор бүрнээ нэг бэйби стэп урагшлацгаая.
PS: Бичих зуур Ийв хань болсон тул таануудтай бас хувааалцъя аа :)
No comments:
Post a Comment