Дээхэн нэг найз маань намайг танихаасаа өмнө их зантайг минь гайхаж шагшдаг байсныгаа хэлж билээ. Би яагаад гэхээс өөр зүйл хариу бариж чадаагүй юм. Хааяа хүмүүсийн нүдээр өөрийгөө тодорхойлуулах тийм ч үр дүнтэй биш, магадгүй би өөрийгөө таниагүй байж гэж үү? Магадгүй ээ. Гэхдээ л би гомдолтой бдаг юм тэр тэмдэг нэрэнд. Өөрийгөө би бол нийтэч гэж боддог юм. Найзын маань хэлэх шалтгаан гэвэл мэндлэчихээд л би өөр зүйл ярьдаггүй бсан гэнэ. Би удаан бодлоо, надад мэндлэхээс цаашгүй танилууд байлуу, би юу гэж хүлээж авдаг бсан бол гээд л. Ухаж өглөө. Гэвч их зантай байх гэдэг чинь өөрөө ямар утгатай юм? Мэндлээд зөрөгсдийг бид тэгж хэлж болох уу гээд л улам л ухах ажил. Иймэрхүү зөрөх асуудлууд гарвал нотолгоо, үндэслэл л хамгийн хүчтэй няцаагч байж чаддаг даа. Дээрээс нь "Beauty is in the eye of the beholder" гэдэгт би бат итгэдэг хүн дээ. Нэг биетийг хаанаас аль өнцгөөс харж, түүнийгээ хэлмэрчилж бгаатай утга дүй. Доторх сэтгэгдэлтэйгээ холбож харах гэж ч болно.
Өөрсдийгөө таниж мэдэхийг зарим маань онгироо, уваагүй гээд л хэлж гарна. Би хэн бэ гэдгээс л бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө мэдрэх, миний баримтлах зүйлс юу биш, юу мөн гээд л олон зүйл урган гаргах мэт. Гэвч би үнэхээр өөрийгөө танисан үү гэвэл бас үгүй ээ, энэ аялал дуусашгүй урт зам, би хэзээ үхнэ, тэр цагт хүчээр дуусна.
**Өөрийгөө өмөөрч дуугарах энэ хоолой маань бас л нэг дутуу бүрэлдсэн аашийг минь хэлээд бгаа юм биш биз.
No comments:
Post a Comment