Tuesday, January 29, 2013

Өсөхийн жаргал


Би гэдэг хүн аав ээжийнхээ буянд олон газар үзэж, олон хүнтэй танилцаж, олонтой танилцсаар л явна.
Хэд хоногоос эх нутагруугаа явж, төрөлх гэртээ эрхлэхээр явах гэж бна. Бас л даварцан бгаа юм шүү. Дэндүү эрхлээд өсчихснөө би анх нутгаас гарахдаа л мэдэж билээ. Тэр цагаас хойш эрх биш гэж эсэргүүцэхээ ч болисон. Их л гоморхдог, дураараа загнадаг гээд л олон сул тал бий бий. Алхам бүртээ санах гэж оролддог ч хааяа үнэхээр төрөлх аашаа бариж чадахгүй юм. Сурна даа, амьдралд нухлуулах цагт. Тэр үед амиа хорлож бууж өгөхгүй л бол, сурна. :)

Энгийн нэг айл гэхэд, аав ээжийнхээ цалингийн ихэнх хувийг би дангаараа иддэг гэхээр агуу хувиа хичээсэн амьтан бгаа юм даа.
Нэг л өдөр, ажилд ороод тэр хоёрыгоо жаргаана аа! компот, маружин, ундаа авч өгнө өө. сайн хүнтэй ханилбал бас баярлах бгаа юм.
Духан дээр нэг үнсчихээд миний охины нөхөр хаана бна гэдэг аавдаа би хайртай.
Эмэгтэй хүн аяандаа ажилд суралцдаг юм гэх ээждээ дэндүү их хайртай.
Хүнээс харамлаж, хаана ч хаацаалах хоёр ахдаа дутахгүй их хайртай.

анх 5 байсан бол одоо 7, удахгүй 8уулаа болох гээд л... Миний сайхан гэр бүл. Аз жаргалын алтан түлхүүр.

Баярласнаа ийнхүү хэдэн холбоогүй үгсээр илчиллээ. -Охин нь.

No comments:

Post a Comment